Дорноговь аймагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдөлжээ


2019-10-11 11:30:02

Дорноговь аймгийн Мандах сумын Баянхошуу багийн “Аргалант-Уул” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 48 км-т өнөөдөр буюу 2019.10.11-ний өдрийн 01:08 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Газар хөдлөлтийн тухай мэдээллийг Онцгой байдлын газарт ООГХ-с цахим шуудангаар ирүүлсэн байна. Мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Батсугираас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү