Говь-Алтай аймагт гурван удаа газар хөдөлжээ


2020-03-27 09:21:13

Говь-Алтай аймгийн Тонхил сумын Тамч багийн “Хатавчийн-Ам” хэмээх газар энэ сарын 26-нд 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй хэмээн мэдээлсэн.

Мөн тус аймгийн Бигэр сумын Мянгаа багийн “Ногоон шанд” хэмээх газар шөнө буюу энэ сарын 27-ны 03:25 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Үүнээс цаг орчмын дараа Тонхил сумын Бүс-Уул багийн “Бөөн чулуут” хэмээх газар 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй гэнэ. Хэд хоногийн өмнө мөн тус аймагт газар хөдөлж, иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн талаар мэдээлж байсан билээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү