Г.Нэргүй: Угаарын хийн мэдрэгчийг ирэх сард 200.000 өрхөд тарааж дуусна


2020-03-30 11:22:10

Нийслэлийн харьяа байгууллагуудаас сайжруулсан түлш болон угаарын хийн хордлого, агаарын чанарын талаар мэдээлэл хийдэг уламжлалтай. Энэ удаагийн мэдээллийн эхэнд НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Нийслэлийн түргэн тусламжийн дуудлагаар өнгөрсөн 3 хоногийн хугацаанд 7 өрхийн 22 иргэн агаарын хийнд хордож дуудлага мэдээлэл авсан байна. Үүний 9 нь хүүхэд, 13 насанд хүрсэн иргэн байна. Одоогоор угаарын хийн улмаас 1 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлж эхэлсэнтэй холбоотой угаарын хийн 70 мянган мэдрэгчийг өрхүүдэд тараасан. Мөн 65 мянган угаарын хийн мэдрэгч ирсэнээс энэ сарын 27-29-ний өдрүүдэд 64999 мэдрэгчийг тараагаад байна. Ажлын явц 87.9 хувийн гүйцэтгэлтэй. Энэ долоо хоногтоо багтааж үлдсэн мэдрэгчийг тарааж дуусна.

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор олон хүнийг бөөөгнөрүүлэхгүйн тулд хороо, хэсгийн ахлагч нар өрхүүдэд болон зуслангийн бүсэд угаар мэдрэгчийг хүргэн ажиллаж байна.

Ирэх дөрөвдүгээр сарын 20-нд гэхэд гэр хорооллын 200.000 өрхөд угаар мэдрэгчийг 100 хувь тарааж дуусна. Өнгөрөгч аравдугаар сарын 2-ны өдрөөс ирэх дөрөвдүгээр сарын 2-н хүртэл нийслэлийн албан хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан. Энэ хугацаанд сайжруулсан түлшийг хэрэглэх, галлагааг хэрхэн хийх, яндан, зуухны аюулгүй байдлыг хэрхэн хангах талаарх мэдээлэл, зөвлөгөөг өгч ажилласан.

Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/168 дугаар захирамжийн хүрээнд коронавирусийн халдвараас сэргийлэх, хотын соёлыг төлөвшүүлэх хүрээнд нийслэлийн 1802 албан хаагч нийтийн гудамж талбайд хяналт тавин ажиллаж байна. Мөн нийслэлийн товчоодод давхардсан тоогоор нийслэлийн 355 албан хаагч ажиллаж байна.

Баян-Өлгий аймгаас ирсэн 41 зорчигчтэй автобусанд сэжигтэй 1 тохиолдол байсныг тусгаарлах арга хэмжээ авч ажилласан” гэх мэдээллийг өглөө.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү