Түймэрт 3 өвөлжөө, 4400 га бэлчээрийн талбай шатжээ


2020-04-08 08:53:02

Дорнод аймгийн Матад сумын Баянхангай багийн “Харганы цар” хэмээх газар  хээрийн түймэр гарчээ. Энэ тухай дуудлагыг 04.06-ны өдрийн 13:18 цагт аймгийн Онцгой байдлын газар хүлээн авсан байна.

Дуудлагын дагуу Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн 24 алба хаагч, орон нутгийн 17 иргэн, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 6 иргэн нийт 47 хүн хээрийн түймрийг унтраахаар ажиллажээ. Улмаар  04 сарын 07-ны өдрийн 18:45 цагт түймрийг унтраасан байна. Уг түймэрт 3 өвөлжөө, 4400 га бэлчээрийн талбай шатсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү