Өмнөговь аймагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ


2020-04-08 09:01:57

Өмнөговь аймгийн Баяндалай сумын Төхөм  багийн “Баян цагаан” хэмээх газар өчигдөр 17:26 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Энэ тухай мэдээллийг ООГСХ-ээс цахим шуудангаар 17:40 цагт ирүүлсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус багийн Засаг дарга Э.Мөнх-Ургамалаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү