Өнжмөл өвс шатаасны улмаас 1 хүн түлэгджээ


2020-05-08 10:31:09

Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын 16 дугаар гудамжны задгай гэр шатжээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 13 км замыг туулан 01:55 цагт очиж, иргэн Д-ын эзэмшлийн 4 ханатай гэр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан байна. Тус гал түймэрт 56 настай иргэн Д-гийн гарын шуу, нуруу хэсгээрээ түлэгдсэнийг НТТТ-д хүлээлгэн өгчээ.

Мөн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Бумбатын-Амны задгайд өнжмөл өвс шатаажээ. 0.7 га талбайд өнжмөл өвс шатаж байсныг дүүргийн онцгой байдлын газрын албан хаагчид 5 минут ажиллаж унтраасан байна. Тус гал түймэрт иргэн А /80 настай, эрэгтэй/ хөл хэсгээрээ түлэгдсэнийг НТТТөв-д шилжүүлэн өгсөн.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү