5864 өрхийн янданг хөөлжээ


2020-10-15 16:24:25

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаан байх төлөвтэй байна. Иймээс нарлаг, дулаахан намрын өдөр яндангаа хөөлж, зуух пийшингээ засаад өвөлдөө амжиж бэлдэхийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас иргэддээ уриалж байна.

Тус яамнааэс "Яндангаа хөөлье" аяныг зарласан бөгөөд 45 хоногийн хугацаанд "Таван толгой түлш" компанийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн 70119400 утсаар дамжуулан 15434 иргэнд яндан хөөлөх, ханан зуух,пийшингийн битүүмжлэлийг сайжруулах зөвлөгөө, мэдээлэл өгчээ. Мөн 5864 өрхийн янданг хөөлсөн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү