Жуулчны баазууд вакцинд тэргүүн ээлжинд хамрагдах хүсэлт гаргалаа


2021-02-25 10:17:28

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ аялал жуулчлалын салбарынхантай уулзаж байна. Цар тахлын улмаас үйл ажиллагаа нь доголдож, хил, гааль хаагдсантай холбоотой жуулчдын тоо эрс буурсан нь эл салбарынханд хүндээр туссан. Тэгвэл эрсдлийг даван туулах гарц шийдлийн талаар хэлэлцлээ.

Энэ үеэр тус салбарынхны төлөөлөл Ерөнхий сайдад хэд хэдэн санал дэвшүүлэв.

Тухайлбал,

  • Газар, үл хөдлөх хөрөнгийн татварыг 2020 онд чөлөөлж өгөх. 2020 оны 01 сараас цар тахалтай холбоотойгоор жуулчин хүлээж авч чадаагүй. Жишээ нь Шангрилла зочид буудалд үл хөдлөхийн татварт жилдээ 10-11 орчим тэрбум төгрөгийг төлдөг. Ер нь зочид буудлууд дунджаар 600 орчим тэрбум төгрөгийн татвар төлж байна.
  • Хүний нөөц, ажлыг байр хадгалж үлдэхэд дэмжлэг үзүүлэх. Одоогоор 40 хувийн цомхотгол хийсэн. Цаашдаа 60 хувьд хүрэх эрсдэл бий. Мэргэшсэн ажилтнуудаа үлдээх бодлого чухал байна.
  • Тусгаарлах байрны 40 буудлыг НӨАТ-аас чөлөөлөх
  • Аялал жуулалчлын тухай хуулийн 11.1-д “Төрөөс экспортын үйлдвэрлэлд үзүүлэх дэмжлэг хөнгөлөлтөд аялал жуулчлалын байгууллага, зочид буудлын гадаадын жуулчдад үзүүлсэн үйлчилгээ нэг адил хамрагдана заалтыг хэрэгжүүлэх
  • Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах

Коронавирусийн халдвараас үүдэн Монгол Улсын аялал жуулчлалын салбарын орлого 2020 онд -65.5 хувийн алдагдатай гарчээ. Мөн энэ саларын 70 мянган ажлын байр устаж, 130 мянган ажлын байр эрсдэлтэй нөрцөлд орсон байна. Тухайлбал, зөвхөн тур оператор компаниудын 49 хувь нь ажлын байрны цомхтгол хийж, 15 хувт гь татан буугдсан байна.

Зочид буудлын салбар гэхэд 2019 онд 297 тэрбумын ашигтай байсан бол 2020 онд 131.4 тэрбум бол -89.4 тэрбумын алдагдалд оржээ. Мөн 2019 онд зочид буудлаар 900 мянга гаруй хүн үйлчлүүлсэн бол 2020 онд 45 мянга /тусгаарлагдсан иргэд/ болжээ. Үүнээс үүдэн аялал жуулчлалын салбар сэргэлт хийхэд 144 тэрбум төгрөг хэрэгтэй гэсэн тооцоо судалгааг гаргажээ. Үүн дотроо зочид буудлуудын салбарын газар, үл хөдлөх хөрөнгийн татвараас чөлөөлүүлэх, тусгаарлах байрны 40 буудлын НӨАТ-ыг чөлөөлөх гэх мэт хүсэлтүүд тавьж байна.

Монгол Улсад нийтдээ 526 жуулчны бааз, амралтын газар байгаагаас 2019 онд 450 жуулчны бааз үйл ажиллагаа явуулсан. Эдгээр 450 жуулчны бааз нь 20.000 ор, хоногийн хүчин чадалтай. 31.5 тэрбумын цалингийн сантай. Нийтдээ 10.000 гаруй ажилчинтай.

Нэг зуны буюу 4-5 сарын хугацаанд 90 тэрбумын борлуулалтын орлоготой ажилласан байна. Жуулчны газрууд маань тусгай хамгаалалттай газар нутаг буюу 21 аймагт тархан суурьшиж байрладаг учраас орон нутгийн малчид, иргэдээс худалдан авалт нэлээд их. 22.5 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, худалдан авалт хийсэн байна.

20.000 ор, хоногийн хүчин чадал 75 хувиар буурсан, 2020 онд. Мөн ажилчдын тоо 88 хувиар, цалин 93 хувиар, борлуулалтын орлого 96.2 хувиар буурсан. Малчдыг дэмжих орлого 4 хувь болтлоо буурчээ.

Жуулчны бааз тухайн орныхоо эдийн засагт өндөр үр нөлөөтэй ажилладаг. Тэр дундаа зөвхөн жуулчин хүлээн авахаас гадна ресторан, эвент арга хэмжээ, мэдээллийн төв, кофи шоп гээд олон арга хэмжээ зохион байгуулдаг.

Жуулчны баазууд үйл ажиллагаагаа эхлүүлэхэд вакцинжуулалт нэн чухал байна. Мөн цар тахлын улмаас бараг 18 сарын турш тэг зогсолт хийсэн тул хөнгөлөлттэй зээлд хамрагдах хүсэлт гаргалаа. Ингэхдээ уян хатан нөхцөлтэйгөөр. Учир нь жуулчны баазуудын олонх зээлтэй, мөн нийгмийн даатгалын шимтгэлийн өр, төлбөртэй тул зээл авах шалгуур хангахгүй.


 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү