Туул голыг цэвэрлэхээр 1100 гаруй залуус нэгджээ

Туул голыг цэвэрлэхээр 1100 гаруй залуус нэгдэж, 20 тээврийн автобус, 20 "ЗИЛ-130" маркийн машин, 40 хогийн машин ажиллахад бэлэн болжээ.
Туул голын сав газрын захиргаа, Дэвшилтэт Социал демократ клубээс 2022- 2024 оны хооронд "CLEAN UP" төслийг хэрэгжүүлэх болсон. Тус төслийн хүрээнд 2022 оны 05 дугаар сарын 14-ны өдөр зохион байгуулагдахаар байна. Туул гол маань дүүрэн гэсэн утгатай, нийт 882.8км урт үргэлжилдэг ч Улаанбаатар хотод 115км нь урсдаг.
Тус 115 км-ийн ойролцоогоор Монгол Улсын нийт хүн амын 50-аас илүү хувь нь амьдардаг, бохирдлын хэмжээгээр хамгийн их төвшинд байдаг.
2022 оны 05 дугаар сарын 14-нд буюу маргааш
1. ICE TOP хамтлагийн тоглолтын 20 тасалбар
2. Хүн бүрд Англи хэл дээр батламж
3. Спорт зааланд 3 цаг тоглох эрх
4. UNITEL-ийн гарын бэлэг
5. Playtime тасалбар
Сэтгэгдэл бичих: