Батширээт суманд гарсан ойн түймрийг унтраажээ


2022-05-20 12:46:00

Хэнтий аймгийн Батширээт сумын Онон 1 дүгээр багийн Ононгийн живхээртэй-Эх гэдэг газар ойн түймэр энэ сарын 18-нд гарсан. 

Онцгой байдлын ерөнхий газрын даргын шийдвэрээр Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн “ЕС-145” загварын нисдэг тэрэг энэ сарын 18-ны өдрийн 17:16 цагт Улаанбаатар хотоос Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан ойн түймрийн голомт руу хөөрч, агаараас ажиглалт тандалт хийж, түймэр унтраах шуурхай бүлгийн алба хаагчдыг түймрийн голомтод тээвэрлэн хүргэсэн.

Гал түймэрт Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги, тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Адарга сум дахь Эрэн хайх, аврах салбар, Батноров сум дахь Гал түймэр унтраах, аврах 42 дугаар ангийн алба хаагчид, Батширээт сумын мэргэжлийн ангийн ажилтнууд, орон нутгийн иргэд ажилласан.

Мөн өдрийн 21:51 цагт түймрийг цурманд оруулж, энэ сарын 19-ний өдрийн 15:15 цагт бүрэн унтраан Батширээт сумын Засаг даргын Тамгын газрын Байгаль хамгаалагчид хүлээлгэн өгчээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү