Өндөрхангай суманд ой хээрийн түймэр гарч, 5 га талбай шатжээ


2022-06-27 10:02:15

Увс аймгийн Өндөрхангай сумын Цалуу багийн “Хар ганга” гэдэг газар ой, хээрийн гал түймэр энэ сарын 24-нд гарчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Баруунтуруун сум дахь Гал түймэр унтраах, аврах 60 дугаар ангийн алба хаагчид, Өндөрхангай сумын мэргэжлийн ангийнхэн ажиллаж, энэ сарын 25-ны өдрийн 08:05 цагт цурманд оруулж, мөн өдрийн 15:20 цагт бүрэн унтраасан. Уьдчилсан байдлаар түймэрт ойн 3 га, хээрийн 2 га, нийт 5 га талбай өртөж шатсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү