Өмнөговь аймагт айлын хашаа үерт автжээ


2022-09-16 10:23:40

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутгаар өчигдөр 13:50-14:05 цагийн хооронд усархаг ширүүн бороо орсны улмаас айлын хашаа, гэр усанд автжээ. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гурвантэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 67 дугаар ангийн алба хаагчид ажиллаж иргэн Э-гийн 4 ханатай гэр, иргэн Д-гийн 4 ханатай гэр, иргэн Н-ийн 4 ханатай гэр, суудлын автомашин усанд автсан байсныг тус бүр 5 метрийн урттай шуудуу ухаж усыг зайлуулсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү