Улаанбаатарт 3-5 хэмийн хүйтэн байна


2022-11-23 08:29:47

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Увс Нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс  5-10 м/с, Алтайн салбар уулсаар түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгороор -13…-18 градус,  Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Тэс, Туул, Тэрэлж  голын хөндийгөөр  -8…-13 градус  хүйтэн,  Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд хэсгээр -1 градус хүйтнээс…+4 градус дулаан,  говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +4…+9 градус дулаан, бусад нутгаар -2…-7 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/с. -3…-5 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 24, 27-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 25-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд 7-12 м/с, 24-нд нутгийн зарим газраар, 26-нд нутгийн баруун хагаст, 27-нд ихэнх нутгаар түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. 24-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 25-нд төв болон зүүн аймгуудын нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр шөнөдөө -31…-36 градус, өдөртөө -19…-24 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -25…-30 градус, өдөртөө -13…-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -11…-16 градус, өдөртөө -1…-6 градус, бусад нутгаар шөнөдөө -18…-23 градус, өдөртөө -8…-13 градус хүйтэн байна. 27-нд нутгийн баруун хагаст цаашдаа ихэнх  нутгаар хүйтний эрч эрс чангарна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү