Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна


2022-12-01 08:43:06

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.

2022 оны 12-р сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй.

Нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 4-9 метр, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.  

Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор -25...-30 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар -17...-22 градус, цас багатай энгэр ээвэр газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -8...-13 градус, бусад нутгаар -14...-19 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. -14...-16 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. -17...-19 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. -16...-18 градус хүйтэн байна.

5 цагт Улаанбаатарт: -26 градус хүйтэн, харьцангуй чийг 68 хувь, агаарын даралт 876 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү