200 гаруй айлыг голын халианаас хамгаалж далан босгожээ
2023-01-23 11:38:51

Завхан аймаг, Улиастай сум Богдын гол багт Даян хэсгийн гол дагуух айл өрхүүд голын усны халианд автах гэж байна гэсэн дуудлагыг энэ сарын 22-ны өдрийн 17:32 цагт Онцгой байдлын албанд мэдэгджээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид Улиастай сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 250 м3 шороо зөөж 60 м урт, 1.2 м өндөртэй далан босгосон. Голын халиа үүсч гарч ирсэн тухайн газарт 200 гаруй айл өрх оршин суудаг.
Сэтгэгдэл бичих: