Шуурганы улмаас цахилгаан дамжуулах агаарын шугамд гэмтэл гарч, сургуулийн дээвэр хууларчээ


2023-05-19 10:57:24

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баянмандал, Баянхангай, Баянсуудал, Төмөрзамчид, Түнхэл, Хэрх багийн нутаг дэвсгэрт өчигдөр 14:30-18:30 цагийн хооронд 18-27 м/с хүчтэй шороон болон цасан шуурга шуурчээ.

Шуурганы улмаас цахилгаан дамжуулах агаарын шугамд гэмтэл гарч, сургуулийн дээвэр хууларчээ.

Тус сумын Онцгой комисс хуралдаж Засаг даргын Тамгын газраас ажлын хэсэг гарган Ерөнхий боловсролын 2 дугаар сургууль, дотуур байр, 1 дэлгүүр, 1 айлын байшингийн дээвэр хууларч, 38 айлын хашаа хэсэгчилсэн байдлаар нурсан нөхцөл байдалтай танилцаж ажилласан бөгөөд 35 кВ, 6 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамд гарсан гэмтлийг “Дархан-Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн ажилтнууд хэвийн болгосон тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү