Улаанбаатарт 20 хэмийн дулаан байна


2023-05-22 08:55:48

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр хур тунадас орж,  бусад нутгаар  хур тунадас орохгүй дулаарна.

2023 оны 05-р сарын 22-ны  08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:           

   Нутгийн баруун хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно, бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +11...+16 градус, говь, талын нутаг  болон  Орхон Сэлэнгийн сав газраар +20...+25 градус, бусад нутгаар +16...+21 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө +19...+21 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР:  Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө +19...+21 градус дулаан байна..

ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө +17...+19 градус дулаан байна.

05 цагт Улаанбаатарт: 2 градус дулаан, харьцангуй чийг 86 хувь, агаарын даралт 873 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү