ЭЕШ-ыг зохион байгуулах шалгалтын төвүүдийг эцэслэн тогтоожээ


2019-06-14 15:23:19

Элсэлтийн ерөнхий шалгалт энэ сарын 17-20-нд улс орон даяар болно. Энэ дагуу ЭЕШ-ыг зохион байгуулах шалгалтын төвүүдийг эцэслэн тогтоожээ. Тодруулбал, Нийслэлийн төгсөгчид 2, 24, 28,45, 48, 52, 84 дүгээр дунд сургууль болон Монголын үндэсний их сургууль дээр хуваагдаж ЭЕШ-аа өгөх бол өмнөх оны төгсөгчид тав болон 23 дугаар сургууль дээр өгөх юм байна. 

Харин орон нутагт, 

  •  Архангай аймагт "Хүмүүн" цогцолбор сургуульд,
  • Баян-Өлгий аймагт 3-р сургуульд,
  • Баянхонгор аймагт "Номгон" цогцолбор сургуульд,
  • Дархан-Уул аймагт "Оюуны ирээдүй",
  • Дундговь аймагт "Эрдмийн далай" цогцолбор сургуульд,
  • Завханд МУИС-ийн харьяа Эдийн засгийн сургуульд,
  • Орхон аймагт 4-р сургуульд,
  • Хөвсгөл аймагт "Ирээдүй 21-р зуун" сургуульд,
  • Багануур "Гүнгалуутай" цогцолбор сургуульд өгөх бол бусад аймгуудад аймгийн төвийн 1-р сургуульд  ЭЕШ өгөх тов гарчээ.

Элсэлтийн ерөнхий шалгалт-2019 шалгалтад ирэхдээ бүрдүүлэх материал:

  • Иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ
  • Суудлын хуваарь /www.eec.mn цахим хаягаар орж бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан шалгуулагчийн булангаас хэвлэж авна/
  • Бүртгэлийн хуудас /www.eec.mn цахим хаягаар орж бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан шалгуулагчийн булангаас хэвлэж авна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү