Сурах бичгийг хилээр гаргахыг завджээ


2019-11-01 09:37:59

Монгол Улсын иргэн З нь 2019.10.22-ны өдөр БНХАУ-аас Замын-Үүд хилийн боомтоор Ерөнхий боловсролын сургуулийн VI ангийн 482 хайрцаг бүхий 43060 ширхэг англи хэл, түүхийн хичээлийн сурах бичиг, хүүхдийн 12 нэр төрлийн тоглоомыг “ДЭВТЭР” нэртэйгээр хуурамчаар мэдүүлэн импортоор оруулж ирэхээр завдсаныг Хилийн мэргэжлийн хяналтын албаны эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч илрүүлэн шалгаж байна.

Эдгээр сурах бичгийг “Очир пресс” ХХК-д хэвлэв” гэсэн шошготой хэвлэгдсэн байв. Тус компани нь БСШУСЯ-тай сурах бичиг хэвлэх гэрээтэй бөгөөд хилийн хяналт шалгалтаас зайлсхийсэн, хуурамчаар мэдүүлсэн зөрчилд “Очир пресс” ХХК-д Зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авав. Сургах бичгийг одоогоор гаалийн хяналтанд саатуулаад байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү