Солонго Эс Эф сургууль 62.2 буюу их эрсдэлтэй гарчээ


2019-11-12 13:15:19

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд даргын баталсан 2019 оны 02-02/22 тоот хөтөлбөрийн дагуу нийслэлд үйл ажиллагаа явуулж буй боловсролын сургалтын байгууллагын үйл ажиллагаанд зөвлөн туслах үйлчилгээг үзүүлэх замаар эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулахад чиглэгдлээ.

Зөвлөн туслах үйлчилгээгээр: 1. Солонго Эс Эф, Монгол дахь Франц сургууль нь сургуулийн зөвлөл, удирдах зөвлөлийг шинэчлэн байгуулаагүй, сургуулийн үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, үнэлэлт дүгнэлт өгдөггүй, хүүхэд хамгааллын дүрэмгүй,

2. Солонго Эс Эф сургуулийн нийгмийн ажилтан сургалтын менежерийн үүрэг гүйцэтгэж байгаа шалтгаанаар өөрийн хүлээсэн чиг үүрэгт ажлаа хийдэггүй, Монгол дахь Франц сургуульд нь стандартад нийцсэн номын сан, мэргэжлийн номын санчгүй,

3. Нийт сургуулиуд багш, ажилтан ажилд авах шалгуурт хүүхдийн эсрэг хүчирхийлэл, зөрчил, гэмт хэрэгт холбогдож байсан эсэх, хяналтын камертай боловч түүнийг ашиглах, бичлэг хадгалах, хянах эрх зүйн зохицуулалтгүй

4. Сургуулиудад сургалтын шаардлага хангаагүй кабинет, лаборатори, дадлагын газар 85, түүнд ашиглагддаг сургалтын хэрэглэгдэхүүний хүрэлцээгүй байдал 48 хувь нь шаардлага хангаагүй буюу дадлага, лабораторийн хичээлүүдэд зориулагдсан лаборатори, багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж хүрэлцээгүй, урвалж бодис дадлага хийх шаардлага хангаагүй, техник технологийн хичээлийн дадлагын багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, хэрэглэл материалын хүрэлцээ хангамж дутагдалтай, аюулгүй ажиллагааны шаардлага хангаагүй, хөдөлмөр хамгааллын хувцасгүй

5. Франц сургуулийн хичээлийн байр зориулалтын бус, түрээсэн байранд үйл ажиллагаа явуулдаг тул биеийн тамирын заал, эдэлбэр газаргүй байгаа нь Боловсролын тухай хуулийн 42.1, БСШУ-ын сайдын 2010 оны 471 дүгээр тушаалын хавсралтын 6.2, Номын сангийн орчин нөхцөлд үйл ажиллагаанд тавих шаардлага (MNS 5742:2007) стандартыг,  

6. Франц сургуулийн Монголын түүхийн хичээлийг монгол хэлний мэргэжилтэй багш зааж байгаа нь Бага, дунд боловсролын тухай хуулийн 12.6, 20.2.3, 21.1 дэх заалтыг,

7. Сургуулиудын нийт багшийн 7 хоногт ноогдох цагийн дундаж ачаалал 22-27 цаг буюу 3-7 цагийн хэтрэлттэй байгаа нь БСШУ-ны сайд, НХХ-ийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2007 оны 307/91/237 дугаар тушаалыг тус тус зөрчиж байна.

8. Сургуулиуд нь лабораторит болон дадлагын хичээлийн хэрэглэл, техник тоног төхөөрөмж дутагдалтай, дадлага хичээлийн зориулалтын анги танхимгүйгээс сургалтыг хэвийн, чанартай явуулах боломжгүй байна.

9. Хяналтын хуудсны үнэлгээгээр 26 дүгээр сургууль  20 хувиар бага эрсдэлтэй, Сакура 17.4 хувиар бага эрсдэлтэй, “Франц” сургууль 47.7 хувиар дунд эрсдэлтэй, Солонго Эс Эф сургууль 62.2 буюу их эрсдэлтэй, хууль сахин мөрдөлт 63.2 хувийн үзүүлэлттэй байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү

Зочин 2019-11-14 13:42:36-д бичсэн холбогдсон IP хаяг: 66.181.166.101
Хэн бичсэн нь тодорхойгүй, үг үсгийн алдаатай, зориуд зохион байгуулалттайгаар тухайн сургуулийн нэр хүндийг нь унагах гэсэн хаа сайгүй л байдаг хямдхан мэдээлэл цацаж явдаг авилгалд автсан шуналтангуудын хийсэн ажил нь тодорхой байна ш дээ.
Зочин 2019-11-12 16:47:12-д бичсэн холбогдсон IP хаяг: 64.119.22.209
Тэнгэрийн юм ярихын. Хаана байгаан тэр түрээсийн байргүй залтай том сайхан сургуулиуд. Олигархийн ЖДҮ-ийн намын харьяалалтай авлигач тэрбумтанууд л тэр том том сургуулийг барьж эзэмшдэг. Зүгээр нэг мэдлэг чадвартай ардын багш сургууль босгох гэж байр түрээсэлж үйл ажиллагаа явуулж болохгүй юу. Битгий солиор