Теле хичээлийг үргэлжлүүлэн хүргэнэ


2020-02-28 16:49:10

Ххорио цээрийн дэглэмийг сунгасантай холбоотойгоор Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулсан теле хичээлийг үргэлжлүүлэн хүргэх талаар Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.

2020.03.03-2020.03.06 ны өдрүүдэд 2020 оны 02 сарын 3 наас 14 -ний хооронд заасан 2 долоо хоногийн теле хичээлийг давтан хүргэх болно. /Энэ хугацаанд суралцагсдад зориулсан шинэ агуулгаар шинэ хичээлийг боловсруулан, теле хэлбэрээр бэлтгэх юм/

2020.03.09-2020.03.20 хүртэл ажлын өдрүүдэд СӨБ, ЕБС-ийн суралцагчдад зориулсан шинэ хичээлүүдийг тогтсон цагийн хуваарийн дагуу хүргэх болно.

2020.03.23-2020.03.27 -ны өдрүүдэд өмнөх хичээлүүдээ бататгах хичээлийг хүлээн авч үзээрэй.

2020.03.09-нөөс элэн элсэлтийн ерөнхий шалгалтад бэлдэгчдэд зориулсан теле хичээлийг шинээр бэлтгэн хүргэхээр төлөвлөж байна.

2020.03.09-нөөс Насан туршийн боловсролын үндэсний төвөөс эцэг эх асран хамгаалагчдад зориулсан теле сургалтыг “Стар” телевизтэй хамтран зохион байгуулна.

Бэрхшээлийг боломж болгон ашиглаж, гэртээ байх хугацаандаа номтой нөхөрлөн, илүү сайн суралцахыг хичээгээрэй хүүхдүүдээ. Эцэг эх асран хамгаалагч та бүхэн хүүхдэдээ теле хичээл үзэхэд нь туслаарай, ойлгоогүй зүйлийг нь тайлбарлаж өгөөрэй хэмээн санууллаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү