МСҮТ-ийн сурагчид тэтгэлгээ бүрэн авна


2020-03-28 12:00:24

Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, иргэдийн амьжиргааг дэмжих зорилгоор авч хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд Засгийн газарт манай яамнаас оруулсан саналыг дахин судалж үзээд сайн дурын даатгалд хамрагддаг иргэдийг ч мөн энэ удаагийн чөлөөлөлтөд хамруулахаар болсон.

Ингэснээр сайн дураар даатгал төлдөг нийт 180 мянган иргэн дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-ний хугацаанд шимтгэл төлөхгүй. Энэ арга хэмжээнд зарцуулах санхүүжилтийг Засгийн газраас шийдэхээр боллоо.

Мөн корона вирусийн халдвараас сэргийлж хичээл сургалтын үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлснээс үл хамааран МСҮТ, Политехник коллежид суралцагчдад сар бүрийн 200 мянган төгрөгийн тэтгэлгийг бүрэн олгохоор боллоо.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү