Т.Ням-Очир: Нэг сургууль дээр 100-гаас дээш хүүхдийн бөөгнөрөл үүсгэхгүй


2020-04-04 10:16:48

Монгол Улс өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжээд  65 хоног болж байна. Танхимын хичээл, сургалт нэгдүгээр сарын 27-ноос дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл 10-11 долоо хоног тасалдаад байна. БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг /2020.04.03/ “COVID-19 халдварын үеийн нөхцөл байдал, Элсэлтийн ерөнхий шалгалтын талаар мэдээлэл хийлээ.  

Мэдээллээр  БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг “Бид дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл 1026 цагийн теле хичээлийг бэлтгэн хүргэнэ. Ингэснээр нийт 52210 минутын 3020 цагийн теле хичээл ямар нэгэн агуулга тасралгүй сурагчдад хүрнэ. Зайны сургалттай холбоотой давуу болоод сул тал байгаа. Олон нийтийн зүгээс сайшаалтай хандаж байгаа зүйл ч бий. Одоо Элсэлтийн ерөнхий шалгалт болох гэж байна. Бид төгсөх ангийн хүүхдүүдэд зориулсан тараах материалуудыг бэлдэж байгаа. Цаашдаа ч төгсөх ангийн хүүхдүүдэд зориулсан тусгай арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Элсэлтийн ерөнхий шалгалтын тов гарсан. Одоогоор хугацааг нь хойшлуулахгүй гэж бодож байгаа.

Улсын хэмжээнд төгсөх ангийн хүүхдүүдэд зориулсан тараах материалыг бэлдээд байна. Энэ DVD-нд арванхоёрдугаар ангийн бүх теле хичээл, ЭЕШ-д зориулсан хичээл, журам, зөвлөгөө мэдээлэл, жишиг даалгаврууд бүгд багтсан. Ирэх долоо хоногоос улсын хэмжээний бүх сургуулиудаар дамжуулан гарын авлага, DVD тарааж эхэлнэ6

Дөрөвдүгээр сарын 30-нд хорио цээрийн дэглэм цуцлагдах эсэхийг сайн хэлж мэдэхгүй байна. Хэрвээ хөл хориог дахин сунгавал бид Элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх давтлагыг танхимаар өгөх боломжит хувилбарыг судалж байна. Нэг танхимд олноор хүүхэд цуглуулахгүйгээр ямар хэлбэрээр 10 хичээлийн шалгалтад бэлтгэх вэ, өдөрт хэдэн цагаар давтлага өгөх вэ гэдгийг сургууль тус бүрийн  төгсөгчдийн тоонд уялдуулж зохион байгуулахаар ажиллаж байна. Улсын хэмжээнд төгсөх ангийн хүүхдүүдэд зориулсан тараах материалыг бэлдээд байна. Энэ DVD-нд арванхоёрдугаар ангийн бүх теле хичээл, ЭЕШ-д зориулсан хичээл, журам, зөвлөгөө мэдээлэл, жишиг даалгаврууд бүгд багтсан. Бас төгсөх ангийн сурагчдын тоогоор Элсэлтийн ерөнхий шалгалтад зориулсан гарын авлагыг гаргасан. Ирэх долоо хоногоос улсын хэмжээний бүх сургуулиудаар дамжуулан гарын авлага, DVD тарааж эхэлнэ” гэсэн юм.

Нэг сургууль дээр 100-гаас дээш хүүхдийн бөөгнөрөл үүсгэхгүй

БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир “Улсын хэмжээнд 2019-2020 оны хичээлийн жилд 820 ерөнхий боловсролын сургууль үйл ажиллагаа явуулж байгаа. Үүний 590 сургууль нь арванхоёрдугаар ангийн 1146 бүлэгт 28.567 хүүхэд суралцаж байна. Нийт суралцагчдын 41.7 хувь буюу 11.908 нь нийслэлд суралцаж байна. Нийт ерөнхий боловсролын сургуулийн 53 хувь /431/ нь нийслэл болон аймгийн төвд, 42 хувь /343/ нь сумын төв, таван хувь нь /46/ багийн төвд байршиж байна.

Хэрэв дөрөвдүгээр сарын 30-наас хойш хөл хорио дахин сунгагдвал төгсөх ангийн хүүхдүүдийг тусгайлан хичээллүүлэх ямар боломж байна вэ гэдгийг судалж байна. Сумын төвд байгаа хүүхдүүд интернэтээр мэдээлэл авах боломж ямар байна вэ гэдэгт тулгуурлаж, гарын авлага, DVD бэлтгэн гаргаж, хүүхэд бүрийн тоогоор тараана. Монгол Улсын хэмжээнд 100-гаас дээш төгсөх ангийн сурагчтай 66 сургууль байгаагийн 41 нь Улаанбаатарт, 25 нь аймгийн төвүүдэд байна. Бидний боловсруулж байгаа төслөөр нэг сургууль дээр 100-гаас дээш хүүхдийн бөөгнөрөл үүсгэхгүй, нэг ангид 15-аас дээш бүлэг дүүргэлт хийхгүй, хүүхдүүдийн хоорондын зай, нэг багшийн хичээллэх давтамж ямар байх вэ гэдэг дээр нарийвчлан ажиллаж байна.  DVD-нд

12 дугаар ангийн Теле хичээлүүд
Элсэлтийн ерөнхий шалгалтад зориулсан Теле хичээлүүд
Элсэлтийн ерөнхий шалгалтын журам
Зөвлөгөө, мэдээлэл
Жишиг даалгавруудыг багтаасан

Дэлхийн 188 орон  СOVID-19 халдварын улмаас 2020 оны дөрөвдүгээр сарын 1-ний байдлаар  бүх сургууль, цэцэрлэгээ бүрэн хаажээ. Ингэснээр нийт суралцагчдын 89.5 хувь буюу 1.5 тэрбум суралцагч танхимд хичээллэх боломжгүй болж, цахим хэлбэрт шилжээд байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү