2 настнуудыг хэрхэн бүртгүүлэх вэ


2020-09-17 14:15:51

Засгийн газрын шийдвэрээр хоёр настангуудыг цэцэрлэгт хамруулахаар болсон. Цахим бүртгэл маргааш 09:00 цагаас эхэлнэ. 

Бүртгэлийг www.tsetserleg.ulaanbaatar.mn хаягаар явуулах бөгөөд энэ сарын 21-ний Даваа гарагийн 12:00 цагт хаах юм. Дээрх хугацаанд бүртгэл 24 цагаар үргэлжлэхийг Нийслэлийн Боловсролын газраас мэдээлсэн. Цахимаар бүртгүүлэх боломжгүй иргэд харьяа дүүргийн цэцэрлэг дээр очиж бүртгүүлэх боломжтой аж. Мөн амралтын өдрүүдэд ч цахим бүртгэл явагдана. 

Бүртгэл хаагдсаны дараагаар есдүгээр сарын 21-ний 16:00 цагт элсэлтийг нэг зэрэг санамсаргүй түүврийн аргаар явуулна. Бүртгэлд 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-н хүртэл төрсөн хүүхдүүд хамрагдах юм. Өөр онд төрсөн хүүхдийн регистрийг оруулахад систем хүлээж авахгүйг гэнэ.

Бүртгүүлэх зааврыг хүргэж байна. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү