Баянхонгор аймгийн 2850 гаруй сурагч ЭРДМИЙН ӨРГӨӨТЭЙ боллоо


2020-09-28 09:07:37

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ерөнхий боловсролын лаборатори “Номундалай” цогцолбор сургуулийн хичээлийн шинэ байрны нээлт боллоо.

Нээлтийн ёслолд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр болон холбогдох албаны хүмүүс оролцож, баяр хүргэв. 96 жилийн түүхтэй аймгийн ууган сургуулийн хуучин барилга 1965 онд ашиглалтад орж байжээ.

Цаашид ашиглах боломжгүй гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт 2005 оноос хойш удаа дараа гарсны дагуу Боловсрол, шинжлэх ухааны яамны захиалгаар Ц.Энхбат захиралтай "Хаш гоёо" ХХК шинэ сургуулийг ийнхүү нэг жилийн дотор Улсын төсвийн 8,7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар бүтээн босгож, хүлээлгэн өглөө. Ингэснээр тус сургуулийн 2850 гаруй сурагч, 173 багш, ажилчид тохилог сайхан орчин нөхцөлтэй болоод байна.

Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр Баянхонгор аймгийн төвийн зарим сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцан багш, сурган хүмүүжүүлэгчдийн төлөөлөлтэй уулзаж, салбарын хууль тогтоомжийн шинэчлэл, хөрөнгө оруулалтын бодлогын талаар ярилцав.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү