Сурагчдын хичээлийг танхим болон цахим хэлбэрээр хослуулан эхлүүлнэ


2021-01-08 16:15:03

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар бүх шатны боловсролын байгууллагын чанар, хүртээмж, сургууль, цэцэрлэгт хамрагдалтын байдал, хичээл, сургалтыг цахим хэлбэрт шилжүүлж байгаа арга хэмжээний талаарх Шадар сайдын мэдээллийг сонслоо.

Шадар сайдп Я.Содбаатарын танилцуулсанаар "2020-2021 оны хичээлийн жилд  ерөнхий боловсролын сургуульд 4000 багш, ажилтан, 400165 суралцагч суралцаж байна. Дээд боловсролын байгууллагад 11970 багш, ажилтан, 147293 оюутан суралцаж байна. Нийслэлийн хэмжээнд 1968 оюутан дотуур байранд амьдарч байна.  Мөн 11-12-р ангийнхан 137 мянган нэр төрлийн сурах бичиг хэрэглэж байна. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор хичээлийг теле болон цахимаар хийсэн. Цэцэрлэг, сургуулийн амралтыг 2020 оны арванхоёрдугаар сарын 18, их, дээд сургуулийн амралтыг нэгдүгээр сарын 5-ны өдрөөс эхлүүлсэн. Цаашид хоёрдугаар улирлын сургалтын үйл ажиллагааг  бүх шатанд танхимын болон танхимын хосолсон, зайн болон цахим хэлбэрээр явуулахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа" гэв.

БСШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн "Теле хичээлийн хамрагдалтыг эцэг эхийн орлоготой холбож асууж байна. Ингэж холбох ёсгүй. Тухайн хүүхэд боловсролыг тэгш хүртэх эрхтэй. Теле хичээлд хамрагдаж чадахгүй байгаа 170 мянган хүүхдэд хэвлэмэл материал хүргүүлсэн. Үүнийг цааш нь үргэлжлүүлнэ. econtent.edu.mn дээр тавигдсан бүх хичээлийг үнэгүй болгосон. Энэ сайт руу ямар ч хүүхэд хаанаас ч холбогдсон үнэтэй холбоотой асуудал үүсэхгүй. Холбогдох бүх салбаруудаас судалгаа авч мэргэжлийн ангилал гаргасан.

Боловсролын салбар теле хичээлээр үйл ажиллагаагаа хязгаарлаагүй. Бид нөхцөл байдалтай уялдуулан теле хичээлд бэлдсэн учраас бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн. Одоогоор бол теле хичээл орохгүй, хоёрдугаар сарын 1-н хүртэл улирлын амралт эхэлсэн. Өнгөрсөн долоо хоногоос эхлэн 1-9 р ангийн сурагчдад чөлөөт цагаараа хичээлээ бэлтгэх, бататгах зорилгоор сургалтыг эхлүүлсэн" гэсэн юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү