Нийслэлийн сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг 4 сарын 1-нээс эхлүүлнэ


2021-02-21 10:07:12

ЮНЕСКО-гийн мэдээлсэнээр дэлхийн 165 улс оронд хичээл, сургалтын үйл ажиллагааг бүрэн болон хэсэгчлэн нээжээ. Харин 25 улс орон хичээл сургалтын үйл ажиллагааг зогсоосон хэвээр байна.

Монгол Улсыйн хэмжээнд энэ сарын 23-наас буюу мягмар гарагаас бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж, аж ахуйн нэгж байгууллагын 95 хувийн үйл ажиллагааг нээхээр шийдвэрлэсэн.

Харин сургууль, цэцэрлэгийн тухайд халдварын нөхцөл байдал, халдваргүйтгэл ариутгалыг хийх, эрсдлийг үүсгэхгүй байх, вакцинжуулалтын явцаас хамаарч эхлүүлэхээр шийдвэрлэжээ. Эхний ээлжинд орон нутгийн сургууль, цэцэрлэгийг ирэх гуравдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн үе шаттайгаар нээхээр төлөвлөжээ.

Харин нийслэлд цар тахлын 150 гаруй голомт бий. Эрсдэлтэй нөхцөл байдалд танхимын сургалтыг эхлүүлэх боломжгүй хэмээн үзэж ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс нээх асууддыг цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан шийдвэрлэхээр болжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү