Ж.Гантулга: Багш нар цалингийнхаа 10-20 хувийг дата худалдан авахад зарцуулж байна


2021-02-24 15:07:26

Он гарснаар ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хичээлийг теле болон цахим хэлбэрээр явуулахаар шийдвэрлэсэн билээ. Цар тахалтай холбоотойгоор сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг жил гаруйн хугацаанд теле хэлбэрээр үргэлжилж байгаа. Үүнтэй холбоотой багш нарыг цалингаа аваад зүгээр суугаа гэх өрөөсгөл ойлголт цахим орчинд түгэх нь бий.

Тэгвэл багш нар сурагчдын теле хичээлийн бүртгэлийг өдөр бүр бүртгэхийн зэрэгцээ даалгавар шалгах, цахимаар хичээллэх гээд ачаалал нэмэгджээ. Мөн цалингийнхаа 10-30 хувийг дата болон интернетэд зарцуулж байгаа гэх мэдээллийг Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга хэллээ.

Сүүлийн үед эцэг, эхээс теле хичээлийн чанар, үр дүн тааруу байгаа гэх гомдлыг ирүүлэх болсон байна. Иймээс Нийслэлийн боловсролын газраас теле хичээлийн хамрагдалт, чанар, үр дүнг нэмэгдүүлэх төлөвлөгөө гаргажээ. Улмаар сургууль бүрт хүргүүлсэн бөгөөд энэ хүрээнд зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа аж.

Дээрх зорилгын хүрээнд багш нар сургууль дээрээсээ цахим хичээлийг явуулах гэнэ. Хөл хорионы үед багш нар гэрээсээ цахим хичээлийг явуулж байсан билээ. Тэгвэл хөл хорио тавигдсан тул сургуулийн анги танхимаас цахим хичээлийг удирдан явуулах аж. Шаардлагатай тоног төхөөрөмжийг сургуулийн захиргаа хангах юм байна.

Цахим болон теле хичээлдээ хамрагдаагүй, хоцрогдолтой хүүхдүүдэд хэвлэмэл материал хүргэж өгөх байдлаар ажиллахаар болжээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү