С.Бямбацогт оюутан, сурагчдын сургалтын төлбөрийг хөнгөлөхыг салбар яамнаас хүслээ


2021-02-25 13:09:01

УИХ-ын гишүүн С.Бямбацогт оюутан, сурагчдын сургалтын төлбөрийг хөнгөлөх асуудлаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд албан бичиг илгээжээ.

Албан бичигт "2020-2021 оны хичээлийн жилд цар тахлын улмаас бүх шатны сургууль боловсролын байгууллага ихэнх хугацаанд цахимаар хичээллэсэн. Үүнтэй холбоотойгоор их, дээд болон хувийн хэвшлийн ерөнхий боловсролын сургуулийн цахилгаан, дулаан, үйл ажиллагааны зардал хэмнэгдэж байгаа.

Нөгөө талаар цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн агшилт, ажлын байрны хомсдол, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт иргэдийн амьдрал, өрхийн орлогод сөрөг нөлөөлөл учруулж байна. Иймд улсын болон хувийн их дээд сургуулийн оюутан, хувийн хэвшлийн өндөр төлбөртэй зарим ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын төлбөрийг тодорхой хувиар чөлөөлөж, хөнгөлөлт үзүүлэхийг хүсье" гэжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү