Т.Ням-Очир: Орон нутгаас нийслэлд ирж гацсан сурагчид хичээлээсээ хоцрох нь гэж ойлгох хэрэггүй


2021-02-26 09:31:02

Орон нутагт гуравдугаар сарын 1-нээс танхимын сургалтын үйл ажиллагааг нээхтэй холбогдуулан 21 аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын удирдлага, мэргэжилтнүүдэд халдвар хамгааллын дэглэм баримтлах, сургалтыг хэрхэн зохион байгуулах чиглэлээр цахим хурлыг зохион байгуулжээ.

Танхимын сургалтын эхний дөрвөн долоо хоногт хүүхэд, багачууд, сурагчдын зайн сургалтаар олж авсан мэдлэгийг бататгах байдлаар сургалтыг явуулна.

Халдвар, хамгааллын дэглэмийн дагуу нэг танхимд хичээллэх хүүхдийн тоог 20 дээр нэмэх, хасах нь 5 гэдэг байдлаар түр журамд зохицуулж өгөөд байна.

Хотод байгаа орон нутгийн хүүхдүүд сургуульдаа явж чадахгүй, сургалтын үйл ажиллагаанаас хоцрох нь гэж ойлгох хэрэггүй хэмээн БШУЯ-ны Бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очир  хэллээ.


 

Нийслэлийн хэмжээнд зайн сургалтын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж буй учир хичээлээ цахим болон зайн хэлбэрээр үзээд явах бүрэн боломжтой. Хот хоорондын хөдөлгөөн нээгдээд, аюулгүй нөхцөл байдал бүрдсэний дараа орон нутаг руугаа явж, танхимаар суралцах бүрэн боломжтой байхаар зохицуулалт хийсэн.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү