“Эрүүл мэндийн салбар дахь нийгмийн эгэх хариуцлагын сайн туршлагууд” зөвлөлдөх уулзалт боллоо


2019-10-11 13:27:04

Эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлсэн нийгмийн эгэх хариуцлагын сайн туршлагуудыг хэрхэн түгээн дэлгэрүүлэх, хэрэгжүүлэх талаар санал солилцож, цаашид үндэсний хэмжээнд нутагшуулах талаар хэлэлцсэн үр дүнтэй уулзалт боллоо. 

“Эрүүл мэндийн салбар дахь нийгмийн эгэх хариуцлагын сайн туршлагууд” зөвлөлдөх уулзалт 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр яамны Сургалт мэдээлийн төвийн Б танхимд болж, зөвлөлдөх уулзалтад Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, Дэлхийн банкны суурин төлөөлөгч Андрей Михнев, Швейцарын хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны дэд захирал Бенуа Мэйэр-Биш болон Эрүүл мэндийн яам, аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар, нутгийн захиргааны байгууллагын төлөөлөл, нийгмийн эгэх хариуцлагыг амжилттай, үр дүнтэй хэрэгжүүлсэн иргэд болон төрийн бус байгууллагын төлөөлөл, төслийн санаачлагч болон санхүүжүүлэгч олон улсын байгууллагын төлөөлөлөл бүхий 80 гаруй хүн оролцов.

Зөвлөлдөх уулзалтаар “Монгол Улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх” төслийн эрүүл мэндийн дэд төслийг 2016 оноос эхлэн Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Говьсүмбэр, Өвөрхангай, Хөвсгөл, Ховд, Увс, Сэлэнгэ аймаг, нийслэлийн 3 дүүрэгт амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд Увс аймагт эм, эмнэлгийн хэрэгслийн худалдан авалтын үйл ажилагаанд иргэдийн эгэх хариуцдагын арга хэрэгслийг хэрэгжүүлсэнээр төсвийн хэмнэлт гарч, чанартай эм, эмнэлгийн хэрэгслийг ханган нийлүүлэх болсон, Хөвсгөл аймагт түр оршин суугчдыг тусламж, үйлчилгээнд хамруулах, тусламж, үйлчилгээний төлбөрийн санхүүжилтийг орон нутгаас шийдвэрлүүлсэн, Сэлэнгэ аймагт сүрьеэгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулан шинээр сүрьеэгийн тасгийн барилга байгууламжийн эрүүл ахуйн орчныг сайжруулсан, Дорнод аймагт өсвөр насны хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийн байдалд иргэдийн оролцоот үнэлгээ хийж, тус аймгийн шүдний тусламж, үйлчилгээний чадавхийг сайжруулахаар нутгийн захиргааны байгууллага, эрүүл мэндийн газар, нэгдсэн эмнэлгийн зүгээс хөрөнгө оруулалт хийх, хүний нөөцийг бүрдүүлэх, сургаж чадавхижуулах арга хэмжээг авч хэрэгжүүлсэн зэрэг тусламж, үйлчилгээний чанар, тэгш байдлыг сайжруулсан сайн туршлагын талаар хэлэлцсэн.

Мөн түүнчлэн эдгээр эгэх хариуцлагын сайн туршлагыг үндэсний хэмжээнд нэвтрүүлж, нутагшуулахад 1/эрх зүйн орчин бүрдүүлэх, салбарын засаглалын чадавхийг илэрхийлэл ил тод нээлттэй байдлаас гадна хариуцлагын үзүүлэлтийг хэмжиж, эрүүл мэндийн байгууллагыг үнэлэх үзүүлэлт болгон оруулах, 2/үндэсний хэмжээнд бодлогын шийдвэр гаргагч, нутгийн захиргааны байгууллагын удирдлага, эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудад зориулсан эгэх хариуцлагын талаар сургалтыг зохион байгуулж, удирдлагыг чадавхижуулах, 3/нийгмийн эгэх хариуцлагын сайн туршлагуудыг эрүүл мэндийн байгууллага, бодлогын хэрэгжүүлэгч нарын түвшинд харилцан суралцах арга зүйгээр хангах сургалт, туршлага солилцох уулзалтуудыг зохион байгуулах, 4/ “Монгол Улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх” төслийг Монгол улс, эрүүл смэндийн салбар хэрхэн үргэлжлүүлэн хэрэгжүүлэхэд жил бүрийн төсөвт хөрөнгө мөнгө тусгаж батлах талаар хэлэлцэн зөвлөмжийг гаргалаа.
 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү