Шүдний эмнэлэгт зөвшөөрөлгүй аппарат ашиглаж байжээ


2019-11-05 09:49:54

2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас “Дентазон” ХХК-ийн шүдний эмнэлэгт цацрагийн аюулгүй байдлын чиглэлээр урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийэээ. Хяналтаар шүдний зөөврийн рентген аппаратыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигласан, цацрагийн аюулгүй ажиллагааны шаардлагыг хангаагүй зөрчилд зөрчлийн хэрэг нээсэн байна.

Улмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулан торгох шийтгэлийн арга хэмжээ авч, зөөврийн рентген аппаратын ашиглалтын үйл ажиллагааг прокурорын тогтоолоор 3 сарын хугацаагаар түр зогсоож, цацрагийн болзошгүй ослоос урьдчилан сэргийлж ажиллалаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү