Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвд эмнэлгийн хэрэгсэл хандивлалаа


2020-02-22 17:15:14

Нийслэлийн 23 дугаар сургууль болон “Хобби” сургуулийн Улаан загалмайн нийгэмлэгийн гишүүн сурагчдын санаачилгаар “Чин сэтгэл” сайн дурын аяныг “Мерит” эм ханган нийлүүлэх төвтэй хамтран зохион байгуулж буй билээ.

Үе шаттай хэрэгжүүлэх тус аяны хүрээнд томуу, томуу төст өвчинтэй тэмцэх, шинэ коронавирус /CoVid-19/ халдвараас урьдчилан сэргийлэх, хүүхэд багачуудын эрүүл мэндийг хамгаалах, эмнэлгийн тусламж үйлчилгээнд дэмжлэг үзүүлэх зорилгоор утлагын аппарат 5 ширхэг, шаардлагатай эмийн бодис, ариутгал халдваргүйтгэлд ашиглах 76 хувийн 50 литр спирт болон бусад дагалдах хэрэгслийг Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвд хандивлан өглөө.

Шинэ оны өмнөхөн Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа томуу, томуу төст өвчтэй хүүхэд багачуудад тусламжийн гараа сунгаж байсан “Чин сэтгэл” аяныг санаачлагч сайхан сэтгэлт сурагчдын сайн үйлс ийнхүү үргэлжилсээр байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү