Захирамж зөрчиж ажилласан бар, цэнгээний газрыг 5 сая төгрөгөөр торгоно


2020-02-27 14:14:52

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун “Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд нийт 945 бар цэнгээний газар, 310 дэн буудал, 69 амралтын газар, 87 саун, 59 фитнесс, 321 сүм хийдийн үйл ажиллагааг зогсоож байна. Хэрэв захирамжийг зөрчсөн тохиолдолд иргэнийг 1.5 сая, аж ахуйн нэгж байгууллагыг 5 сая төгрөгөөр торгоно. Иргэдийн зүгээс өгсөн мэдээллийн дагуу Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын албан хаагчид хяналт тавьж ажиллана. Хүнсний чиглэлийн үйлдвэрлэл, худалдааг зогсоохгүй. Зах худалдааны төвүүд, хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ” гэв.

“Covid-19” буюу шинэ төрлийн халдвар өнөөдрийн байдлаар 38 улсад бүртгэгдээд байгаа бөгөөд зургаан улсад халдвараас нас барсан тохиолдол гарчээ. Монгол Улсын хувьд энэ төрлийн халдвар бүртгэгдээгүй ч дамжин орж ирэх өндөр магадлалтай байгаа учир  иргэдийг хувийн ариун цэврийг сайтар хангахыг НЭМГ-ын хэлтсийн дарга О.Энхзаяа сэрэмжлүүллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү