Тусгаарлах болон ажиглалтын ялгаа юу вэ


2020-02-28 12:46:20

COVID-19 халдвар гарсан орноос ирж буй иргэдийг ямар тохиолдлыг сэжигтэй гэж тооцон тусгаарлах, эсвэл ажиглалтад авах талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа  мэдээлэл өглөө.

Тэрбээр "Одоогийн байдлаар ажиглалтад байгаа хүмүүсийг эмнэлэг, сувиллын газруудад байршуулж байгаа. Энэ бол гэрийн орчноос өөр буюу эмнэлгийн орчин бөгөөд ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодис тогтмол хэрэглэж, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиж байгаа. Хамгийн ихдээ дөрвөн хүнийг нэг өрөөнд оруулж байгаа.

Ямар тохиолдлыг сэжигтэй гэж тооцон тусгаарлах, эсвэл ажиглалтад авах вэ гэвэл,

  • Тусгаарлалт - Халдвар хурдацтай тархаж буй голомтот бүс нутгаас 14 хоногийн дотор ирсэн, эмнэл зүйн ямар нэг шинж тэмдэг илэрсэн хүнийг сэжигтэй тохиолдол гэж үзэн тусгаарлана. 
  • Ажиглалт-Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу голомтын бүс нутаг Солонгос, Япон, Итали зэрэг улсаас шууд нислэг болон дамжин нислэгээр ирсэн хүмүүсийг ажиглалтад авах бөгөөд 14 хоногийн хугацаанд ажиглана. Энэ хугацаанд шинжилгээ авахгүй, харин өдөр бүр биеийн байдлыг хянан шалгах хуудас бөглүүлж, аль нэг шинж тэмдэг илэрвэл ХӨСҮТ-д тусгаарлах юм" гэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү