Д.Нямхүү: Халдвар авсан иргэдийн биеийн байдал сайжирч байна


2020-03-22 11:36:35

Эрүүл мэндийн яамны ээлжит мэлээллийн үеэр Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргалын мэдээлэлд “Нийт 3115 хүнийг тусгаарлалт, ажиглалтад авсан байна. Өнөөдрийн байдлаар 1951 хүн тусгаарлалтад буюу ажиглалтад байна. Баян-Өлгий, Дархан-Уул аймагт тусгаарлах хүний тоо нэмэгдэж байна. Мөн бид тусгаарлалтаас гарсан иргэдийг гэртээ 14 хоног тусгаарлахыг зөвлөж байна.

Хилийн боомтуудтай аймгууд болох Өмнөговь, Дорнод зэрэг аймагт анхаарал тавьж ажиллаж байгаа. Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж өдөр бүр өөрчлөгдөж байна. Олон хүнийг цуглуулсан хурлыг цахимаар хийхийг зөвлөж буй. Байнгын хурал хийдэг байгууллагуудад эдгээр зөвлөмжийг өгч байгаа" гэсэн юм.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “2020.03.15-нд Сөүл-Улаанбаатарын нислэгээр ирсэн 244 хүний шинжилгээний хариу гарч дууслаа. 153 хүний хариу сөрөг буюу халдвар гарсан. Ойрын хавьтлын  89 хүний шинжилгээний хариу мөн сөрөг буюу халдваргүй гарсан.

Хоёр хүнийг шинжилгээний хариу эерэг гарсаныг та бүхэн мэдэж байгаа.

2020.03.21-нд өчигдөр ХӨСҮТ болон бусад аймагт сэжигтэй тохиолдол илрээгүй. Аймгууд, хотод тусгаарлагдах төвүүдэд 90 хүн шинээр ажиглалтад орсон.

2020.03.20-нд ХӨСҮТ-т байсан 1 тохиолдлын хариу сөрөг гарлаа.

Эмнэлэгт уушигны хатгаагаар хэвтэн эмчлүүлж байгаа өвчитнүүдийн дунд санамсаргүй түүврийн аргаар шинжилгээ хийсэн. Дүүргийн эмнэлэгт байгаа уушигны хатгалгаагаар эмчлүүлж байгаа иргэдийн хувьд коронавирус илрээгүй.

Гаднаас ирж байгаа онгоцыг хянахаас гадна эмнэлгүүдэд байгаа өвчитнүүдийг мөн танадан судалгаагаар шинжилгээнд хамруулан ажиглаж байна.  

Халдвар илэрсэн өвчитнүүдийн биеийн байдал сайжирч байна. Эмчилгээ тохирч байна. Шинжилгээг заавал шинж тэмдэг илэрсэн үед нь биш зарим үед лабораторийн шинжилгээгээр баталгаажуулан илрүүлж байгааг та бүхэнд бас дуулгая” гэлээ.