Д.Нямхүү: Халдвартай 10 хүний биеийн байдал сайжирч байна


2020-03-23 11:24:23

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Истанбул-Улаанбаатарын онгоцоор ирсэн 24 хүний шинжилгээний хариу сөрөг буюу халдваргүй гарсан. Одоо цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 22 хүний шинжилгээ хийгдэж байна.

2020.03.19 Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн 52 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй байна.

Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 22 хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй сайхан мэдээтэй байна.

2020.03.22-нд улсын хэмжээнд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй.

Халдвартай нь тогтоогдсон 10 хүний биеийн байдал дунд зэрэг. Хүнд байсан хоёр хүний бие сайжирч тогтворжиж байна.

Франц иргэний уушгийг CTI аппаратаар оношлоход нөхөн сэргээлт хэвийн болж буйг эмчлэгч эмч нь хэлсэн.  

 

Эдгээр иргэнийг багадаа 10 хоног эмчилнэ

” гэлээ.