Тусгай зөвшөөрөлгүйгээр эмнэлгийн үйл ажиллагаа эрхэлж байжээ


2020-03-25 09:22:58

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Шуурхай албаны утсаар ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б-гийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан байранд холбогдох чиглэлийн улсын /ахлах/ байцаагч нар хамтран хяналт шалгалт хийжээ. 

Шалгалтаар эмнэлгийн тусламж, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан зөрчлийг илрүүлсэн байна. Улмаар Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу иргэнд шийтгэлийн арга хэмжээ ногдуулж, үйл ажиллагааг зогсоон, зөрчлийг арилгуулан ажиллажээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү