Д.Нарангэрэл: Халдварын улмаас 3 хүүхэд нас бараад байна


2020-03-25 11:11:13

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 196 оронд халдвар тархсан. Лаус, Лив улсад шинээр халдвар бүртгэгдсэн. Лаус улсад нэг өдрийн дотор 2 тохиолдол шинээр бүртгэгдсэн нь зочид буудлын үйлчлэгч нар байсан.

АНУ-д халдвар өндөр тархалттай байна. 18-35 насныханы дунд халдварын өвчлөл өндөр байна. Ялангуяа 13-аас доош насны 3 хүүхэд нас барсан. Мөн гэр бүлийн хүмүүс нас барсан тохиолдлууд бүртгэгдлээ. Дэлхийн олон оронд хөл хориог улам нарийсгаж байна. Австрали улсад хуримыг 5, оршуулгыг 10 хүнтэй хийх журам гарлаа.

Дундаж өвчитний эмнэлэгт хэвтэх хоног 42 байгаа тул эмнэлгийн орны хүрэлцээ дэлхийн олон улс оронд хомсдож хүндрэлтэй байна. Иймээс иргэд анхаарлаа сулруулж болохгүйг дэлхийн олон орны өнөөдрийн үйл явдлаас харж болно” гэлээ.

ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа “Халдвар дэлхийн 196 орон бүс нутагт бүртгэгдсэн байна. Нас баралт 16362 болж бүртгэгдсэнийг ДЭМБ-аас мэдээлсэн.

АНУ, Испани, Герман, Иранд халдварын тохиолдол 1000-10000 шинээр бүртгэгдэж байна. Итали нас баралт 10.3 хувь хүрсэн байна. Испанид халдварын тохиолдол 2 дахин нэмэгдсэн. Италид гарсан тохиолдлын 80 хувьд нь 3 мужид байсан бол 6 болж өргөжөөд байна.

Хяталд улсад олон улсын тээврээр 20.000 зорчигч зорчдог байна. Энэ нь гаднаас халдвар тээвэрлэгдэн ирэх эрсдэл өндөр байгаа төдийгүй тусгаарлалтын байрыг нэмэгдүүлэх шаардлага тулгараад байна. Дотоодын халдварыг хязгаарласан тул бизнесийн үйл ажиллагааг үргэлжүүлж, амьдрал хэвийн үргэлжилж эхллээ.

ДЭМБ хөл бөм бөмбөгийн холбоотой хамтран компанит ажил эхлүүлээд байна. Ингэхдээ өвчний тархалтыг зогсоохын тулд 5 гол алхамыг уриалж байна. Тухайлбал, гараа сайтар угаах, ханиаж найтахдаа ам хамраа дарах, аль болох нүүрэндээ хүрэхгүй байх, бусдаас дор хаяж 1 метрийн зай барих, халуурах шинж тэмдэг илэрвэл гэртээ байх алхмуудыг танилцуулжээ” гэв.