Вакцин 14-16 сарын дараа гарах боломжтой гэж ДЭМБ-аас мэдээлжээ


2020-03-28 12:12:00

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 201оронд халдвар бүртгэгдээд байна. Итали, Испани, АНУ-д онцгой тархалттай байна. Өчигдөр ДЭМБ-аас улс орнуудтай цахим хурал зохион байгууллаа. Хуралд ДЭМБ-ын ерөнхий захирал, эрүүл мэндийн сайд нар, 6 бүсийн сайд нар оролцсон. Хятадын Ухань хот, Япон, Солонгос орнууд халдвараас хэрхэн сэргийлэх, эмчлэх ямар арга хэмжээ авсан талаар мэдээлэл туршлага солилцсон. Манай улсын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй тохирч байна.

Хөнгөн өвчтнийг 14, дунд өвчтөн 6-7 долоон хоног хэвтэн эмчлүүлэх шаардлагатай байна. Гол нь халдварыг хохирол багатай даван туулахын тулд эрт илрүүлэх, эрт тусгаарлах, эрт эмчлэх нь туйлын чухал гэж үзэж байна.

Вакцин 14-16 сарын дараа гарах боломжтой гэж ДЭМБ-аас мэдээлсэн” гэлээ.  

ДЭМБ-ын ажилтан О.Алтантуяа “Халдварын тархалт эрчимтэй тархаж байна. 2020.03-27-ны байдлаар 512701 хүнд халдварлаж,  239495 нас бараад байна гэж ДЭМБ-д мэдээлэгдсэн. Өчигдөр 50 гаруй улсын эрүүл мэндийн сайдуудтай цахим хурал хийсэн. Манай улсын Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл болон салбарын удирдлагууд оролцсон. Д.Сарангэрэл сайд авч хэрэгжүүлж байгаа ажил, өвчитнүүдийн талаарх мэдээллийн талаар санал солилцож, туршлага судалсан.

Дээрх 4 улс дэгдэлтийг хяналтдаа авахад тандан судлах, хүн амын оролцоог дээшлүүлэх явдал чухал байлаа. Хувийн хамгаалах хэрэгслийн хамгаалалт бүх оронд тулгамдсан асуудал болж байна.

Эрүүл мэндийн ажилтнууд эрсдэлтэй байдалд ажиллавал эрсдэлтэй нөхцөл байдал бий болно гэсэн үг. ДЭМБ-аас 40 гаруй удирдамж заавар гаргаад байна” гэлээ.