Халдвар дахин 1-ээр нэмэгдэж 12 боллоо


2020-03-28 12:22:36

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Токио-Улаанбаатарын нислэгээр ирсэн 100 хүний шинжилгээний хариу гарлаа. Коронавирус илрээгүй. Ингэснээр эл онгоцоор ирсэн 206 хүний шинжилгээний хариу гарч дууслаа. Ер нь тусгай үүргийн 4 онцгоцоор ирсэн зорчигчдын шинжилгээний хариу гарч дууссан. Гэхдээ тусгаарлалтын үед шаардлагатай дахин шинжилгээ хийж, хянана. Эмч нарын хувьд анхаарлаа сулруулахгүй ажиллах ёстой. Иргэд ч гэсэн өөртөө анхаарал тавьж, өвчний талаарх зөвлөгөө мэдээллийг сайн дагавал халдварыг хянах, хумих боломжтой.

Гол зорилго нь халдварыг илрүүлэх. Илрүүлсэн тохиолдолд гарт орж ирнэ, эмчилнэ. Ойр орчныг нь хянана.

Станбул-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг зорчигчооч халдвар илэрлээ. Ингэснээр батлагдсан 12 тохиолдолтой боллоо.

2020.03.26-нд ХӨСҮТ-2, Орхонд-2, Дарханд 2 гээд нийт 6 тохиолдлын шинжилгээний хариу сөрөг гарсан.

2020.03.27-д Сэлэнгэ аймагт сэжигтэй 5 тохиолдлыг тусгаарлан, шинжилгээ авч байна.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 220 хүн ажиглалтад байна" гэлээ.