Д.Нямхүү: Дарханд ХӨСҮТ-тэй ижил лабораторитой боллоо


2020-03-29 12:23:12

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “2020.03.27-нд Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 5 сэжигтэй тохиолдлоос халдвар илрээгүй. Мөн ХӨСҮТ-д тусгаарлагдсан 5, Дархан-Уул аймагт 149, Сэлэнгэ аймагт 9, Увс аймагт тусгаарлагдсан 2 гээд нийт 32 хүний шинжилгээний хариу гарсан. Халдвар илрээгүй.

2020.03.28-нд улсын хэмжээнд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна. ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 220 хүн тусгаарлагдан танадалт, шинжилгээ хийгдэж байна.

Сайхан мэдээ дуулгахад, Дархан-Уул аймагт ХӨСҮТ-д хийх дайны бүрэн боломжтой лабораторитой болсон. Тэнд оношлуур хуваарилагдсан. Ингэснээр хойд хилээр орж ирж байгаа буюу Сэлэнгэ, Хөвсгөлөөр орж ирэх сэжигтэй тохиолдуулыг тусгаарлан шинжилгээ авах бүрэн боломжтой болж байгаа юм.

Мөн Дорнод, Ховд аймагт ийм хэмжээний лаборатори бий болгох бэлтгэлээ базааж байна. ХӨСҮТ-ийн лаборатори шиг хүчин чадалтай лаборариудыг нээснээр ажлын ачаалал хуваарилагдаж, цаг хугацаа ч хэмнэгдэх боломжтой болж байгаа юм” гэлээ.