Д.Нарангэрэл: Халдвар Японд эрчимтэй тархах хандлагатай байна


2020-04-03 12:38:35

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл "Сүүлтйн 24 цагийн хугацаанд коронавирусийн халдвар дэлхийн 207 улс оронд бүртгэгдлээ. Малив зэрэг 3 улс, бүсэд шинэ тохиолдол бүртгэгдсэн байна.  Одоогоор 1,5 сая хүн өвчилж, 53190 хүн нас бараад байна. Япон улсад өвчлөл эрчимтэй тархах хандлагатай байна.

Манай улсад сovid-19-өөр өвчилсөн 14 тохиолдол бүртгэгдээд 2 хүн эдгээд гэртээ тусгаарлалтад гарсан. 12 хүн ХӨСҮТ-д хянагдаад эмчлэгдэж байна. Өнөөдрийн байдлаар ажиглалтад  2314 хүн ажиглалтад байна. 324 эмч, эмнэлгийн мэргэжилтэн тусгаарлагдсан иргэдэд тусламж үзүүлж байна. 

Сөүлийн тусгай үүрийн онгоцоор ирсэн зорчигчдоос ХӨСҮТ-д 37 иргэнийг тусгаарлалаа. Тус онгоцоор 261 иргэн ирсэн бөгөөд 0-2 насны 6, 3-18 насны 24, жирэмсэн 17 иргэн байна. Эмчилгээ үйлчилгээ шаардлагатай 23 хүн байна. Иргэдийн бие хэвийн тусгаарлах байранд хуваарилагдан тусгаарлагдаж байна.

ОХУ-ын эрдэмтэд COVID-19 халдвар 4-5 дугаар сард оргил үедээ хүрнэ гэж мэдээллээ. Хамар битүүрэх, бие арзайх, булчин өвдөх шинж тэмдэг түгээмэл, халуурах шинж 4-5 өвчтөн гарсан. Гадны орнуудад мэдээлж байгаа шиг амны амтлах, үнэрлэх мэдрэмж алдагдах шинж тэмдэг манай өвчтөнүүдэд илрээгүй хэмээн эмчлэгч эмч М.Чинбаяр мэдээлсэн" гэв.