Монголд батлагдсан тохиолдол 2-оор нэмэгдэж, нийт 14 болжээ


2020-04-04 11:02:54

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл

"Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 208 улс, бүс нутагт халдвар бүртгэгдээд байна. Арлын орнуудад халдвар бүртгэгдээд байна. Монгол Улсын хувьд зөөвөрлөгдөн ирсэн 2 тохиолдол нэмэгдэж, нийт 14 боллоо. Токио-Улаанбаатарын нислэгээр ирсэн 2 сэжигтэй тохиолдлыг ХӨСҮТ-д тусгаарласан.

Өнөөдрийн байдлаар ажиглалтад 2495 иргэн байна. Зөөвөрлөгдсөн 14 тохиолдол бүртгэгдэж 12 нь эмчлэгдэж байгаа бол 2 хүн нь эдгэрч, эмнэлгээс гарсан бөгөөд сувилалд эмч нарын хяналтад байгаа юм" гэлээ.