Д.Нямхүү: Өвчитнүүдийн биеийн байдал тогтвортой байна


2020-04-04 11:21:19

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Токио-Улаанбаатарын нислэгээр 265 хүн ирсэн. ХӨСҮТ-д 64 хүнийг тусгаарлаад байна. 184 хүнийг Токио-Инн зочид буудалд тусгаарласан.

ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 246 хүн ажиглалтад танадалтад байна.

Тусгай нислэгүүдээр ирсэн 104 хүнийг ХӨСҮТ-д тусгаарлан хянаж байна.

Сөүл-Улаанбаатарын нислэгээр ирсэн 37 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй.

Танадалтын зорилгоор авсан 27 сорьцонд шинжилгээ хийхэд халдвар илрээгүй.

Амар зочид буудалд тусгаарлагдсан 156 хүнээс шинжилгээ авна. Хариу гарахаар тэдгээр иргэдийг тусгаарлалтаас гаргаж, ороо чөлөөлж, дараагийн ирэх онгоцны зорчигчийг хүлээн авах бэлтгэлээ хангана. Өвчитнүүдийн биеийн байдал тогтвортой сайн байна” гэлээ.