Б.Янжмаа: Хятадад шинж тэмдэггүй халдварын шинэ тохиолдол 60 бүртгэгдсэн


2020-04-04 12:01:02

Эрүүл мэндийн яамны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа "АНУ-д халдварын тархалт эрчимтэй нэмэгдэж байна. Өнгөрсөн пүрэв гарагаас баасан  гарагт 6500 гаруй халдварын тохиолдол 305 нас баралт бүртгэгдсэн байна. Нийт халдвар авсан хүний тоо 56.000 давлаа. Муж улсын хэмжээнд халдвар авсан хүний тоо 100.000 давсан талаар мэдээлсэн байна. Үүнтэй холбоотойгоор Холбооны онцгой байдлын газраас Нью-Йорк мужид 1.1 тэрбум ам.долларын туслалцаа үзүүлэхээ мэдэгдсэн байна. Үүнд амны хаалт, хувийн хамгаалах хэрэгсэл, амьсгалын аппарат зэрэг нэн шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмж олгохоо мэдэгдсэн байна.

Нью-Йорк хотын хувьд хээрийн эмнэлэг дэлгэж, өвчитнүүдийг хүлээн авч эхэлсэн бөгөөд мөн цэргийн хөлөг онгоц дээр өвчитнүүдийг нүлээн авч шинжилгээ хийж, шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлж эхэлжээ.

Нью-Йорк хотын эмнэлгийн байгууллагуудын мэдээлж байгаагаар өвчитнүүдийн хувьд бүх насныхан бөгөөд ихэнх нь амьсгалын дутмагшил орж байгаагаас хүчил төрөгчийн хангамж шаардлагатай болж байна гэсэн байна. Үүссэн нөхцөл байдлын улмаас Нью-Йорк мужийн захирагчийн тушаалаар тус муж улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа нийтийн болон хувийн хэвшлийн бүх эмнэлгүүдэд хэрэглэгдэхгүй байгаа амьсгалын аппаратуудыг дайчлан авч, хэрэгцээ шаардлагатай байгаа яаралтай хүргүүлэхээр болсон байна.

Хүмүүс амьсгалын дутагдалд орж нас барж байгааг харж байгаа үед надад үүнээс өөр хийж чадах зүйл алга байна гэж мужийн захирагч мэдэгдсэн байна.

Хөл хорио тогтоосны үр дүнд осол гэмтэл зэрэг яаралтай тусламжийн тохиолдлын тоо буурч байгаа учраас бусад эмнэлгүүдийн нөөцийг ашиглах боломж бүрдэж байгааг тэмдэглэсэн байна.

АНУ-ын Ерөнхийлөгч баасан гарагт мэдээлэл хийх үеэрээ халдварын үед иргэд угааж, дахин зүүж хэрэглэж болох давуун амны хаалтыг сайн дурын үндсэн дээр зүүх тухай зөвлөмж гарсныг танилцуулсан байнөа. Уг зөвлөмж гарч, иргэд давуун амны хаалт зүүснээр иргэд зайнаас харьцах дэглэмээ мартаж болохгүй гэдгийг хэлжээ.

Европ тивд Герман, Франц, Итали, Испани над нас баралт өндөр хэвээр байна.

Франц улсын хувьд халдварын тохиолдлын тоо 24 цагийн хугацаанд 5000 гаруйгаар нэмэгдэж, нийт 64.000 болсон байна. Эрчимт эмчилгээнд одоогийн байдлаар 6600 гаруй өвчтөн хамрагдсан байна.

03.17- ны өдөр тогтоосон үндэсний хөл хориог иргэд дагаж мөрдөх нь халдварын тохиолдлыг бууруулах хамгийн үр дүнтэй арга юм гэдгийг тус улсын Ерөнхий сайд онцолсон байна. Улмаар 04 сарын 15-наар дуусах уг хөло хорионы дэглэмийг дуусгавар болгохгүй дахин сунгах магадлалтай гэж мэдэгдсэн байна.

Хятад улсын хувьд шинж тэмдэггүй халдварын шинэ тохиолдол 60 бүртгэгдсэн байна. Мөн нас баралт 4 бүртгэгдсэн талаар тус улсын Эрүүл мэндийн үндэсний хорооноос мэдэгдсэн байна” гэлээ.