Д.Нямхүү: Батлагдсан тохиолдол нэгээр нэмэгдэж 16 боллоо


2020-04-08 11:20:42

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “2020.04.07-нд ХӨСҮТ болон улсын хэмжээнд сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнгүй.

Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан байсан 5 хүний давтан шинжилгээний хариу гарлаа. 1 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр батлагдсан тохиолдол 16 боллоо.

ХӨСҮТ-д тусгаарлагдсан байгаа 14 хүний давтан шинжилгээний хариу гарлаа. Халдвар илрээгүй. Мөн Истанбул-Улаангбаатарын нислэгээр ирсэн 192 хүн, танадалтын шугамаар авсан 26 хүний давтан шинжилгээний хариу гарсан. Халдвар илрээгүй.

Өчигдрийн байдлаар 237 хүнд шинжилгээ хийсэн.  ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 177 хүн тусгаарлалтад байна.

Илэрсэн хүний тухайд хойд хилээр 03 сарын 26-нд орж ирсэн. Орж ирсэн даруйд нь ганцааранг нь тусгаарласан. 03 сарын 28-нд хийсэн шинжилгээгээр халдвар илрээгүй. Гэтэл өчигдрийн давтан шинжилгээгээр халдвар илэрлээ. Иймээс 21 хоног тусгаарлахаас зайлшгүй. Энэ хугацаанд өөрийгөө хянах нь чухал юм” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү