Д.Нарангэрэл: Өчигдөр ажиглалтаас 194 хүн гарсан


2020-04-09 11:09:46

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Өнгөрсөн 24 цагийн хугацаанд халдвар 212 улс, бүс нутагт бүртгэгдсэн байна. Өнөөдрийн байыдлаар 1.5 сая хүн өвчилж, 339.731 нь эдгэрсэн байна.

АНУ, Итали, Герман, Франц, Испани, Турк, Их Британи улсад халдварын тархалт өндөр хэвээр байна. Хятад улсад зөөвөрлөгдөн орж ирсэн 61 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна.

Манай улсын хувьд 16 тохиолдол лабораторийн шинжилгээгээр батлагдаж, 4 хүн эмчлэгдэж, эмнэлгээс гарч, сувилалд хяналтад байна.

ХӨСҮТ-д өнөөдөр 12 хүн эмчлүүлж байна. Ажиглалтад 1572 хүн байна. Өчигдөр ажиглалтаас 194 хүн гарсан. Тусгаарлах байранд 312 эмч, эмнэлгийн ажилтан тусламж, үйлчилгээ үзүүлж байна.  

Сөүл-Улаанбаатарын нислэгээр 257 зорчигч ирсэн. Тэдний дунд өндөр настан 52, эрүүо мэндийн шалтгаантай 43, жирэмсэн 5, бага насны хүүхэдтэй 49 иргэн ирсэн байна. Тэднийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Жаргалант зэрэг газруудад тусгаарласан.

Өчигдөр ДЭМБ-ын ээлжит хэвлэлийн хурал болсон. Хурлаар дэлхий дахин шинэ төрлийн коронавирустай нүүр тулаад 100 хоног болж баыйна. Шинэ төрлийн вирус учраас хэзээ зогсох, цаашид хэрхэн тархах талаар урьдчилан таамаглаж хэлэхэд хэцүү байна. Гол нь улс орнууд эв нэгдэлтэй байх хэрэгтэй. Эв нэгдэлтэй байснаар энэ өвчнийг даван туулна. Эс бөгөөс тэр цоорхойгоор вирус орж ирж тархах болно гэж онцлон тэмдэглсэн байна” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү