Д.Нямхүү: Д.Сарангэрэл сайдад талархал илэрхийлж байна


2020-04-09 11:18:12

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “2020.04.08-нд Дорноговь аймгийн Замын-Үүд боомтод 1 сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, тусгаарлагдлаа.

ХӨСҮТ-д тусгаарлагдсан байсан 8, танадалтын шугамаар авсан 21 хүний шинжилгээний хариу гарсан. Коронавирус илрээгүй.

04.08-нд ХӨСҮТ-д 83 хүнийг тусгаарлан ажиглалтад танадалт хийж байна. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 205 хүн тусгаарлагдаж, ажиглалтад байна.

Сэлэнгэ аймагт тусгаарлагдаж байсан батлагдсан 1 тохиолдлыг ХӨСҮТ-д авчирч тусгаарлан эмчилгээнд оруулсан. Хяналтад байсан ойрын хавьтал болох 15 хүнийг авчирч шинжилгээнд хамруулан, хяналтад оруулсан.

Шадар сайд өчигдөр ХӨСҮТ-ийн нөхцөл байдалтай танилцсан. Энэ үеэр хандивын хөрөнгийг яг голомтод ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнуудад олгох шийдвэрийг гаргасан.

Мөн Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд ХӨСҮТ-ийн ажилтан, албан хаагчид талархал илэрхийлэл хүргэж байгааг дамжуулаарай гэсэн. Сайд шаардлагатай хэрэгцээтэй эм, урвалж буюу оношлуур, тоног төхөөрөмжөөр хангаж өгсөн. Мөн зарим үед хэрэгтэй өрөөний тохижилтыг хийж өгөхийн зэрэгцээ эмч, эмнэлгийн ажилчдын илүү цагийн мөнгийг тухай бүрт нь шийдэж өгч, бидний ар гэр, амьдралд тус дэм өгч байгаад урамшиж ажлаа сайн гүйцэтгэж байна. Тэр ч байтугай Эрүүл мэндийн яаманд цугларсан хандивын хөрөнгөнөөс эмч, эмнэлгийн ажилтнуудын урамшуулал болгож хуваарилсанд ажилчдынхаа нэрийн өмнөөс Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд талархал илэрхийлж байна” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү