Эрүүл мэндийн салбарынханд нэмэгдэл цалин олгох шийдвэр гаргажээ


2020-04-29 11:54:59

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаас хөдөлмөрийн хүнд нөхцөлд хамаарах жагсаалтад орсон эрүүл мэндийн ажилтан, эх барих-эмэгтэйчүүд, хүүхэд, нярайн эмч, сувилагчид үндсэн цалингийн 10 хувьтай тэнцэх нэмэгдэл сар бүр олгох шийдвэр гаргажээ.

 

Энэ талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл  фэйсбүүк хуудсандаа "Сайхан мэдээ:

1. "Хөдөлмөрийн . . .хүнд нөхцөлд хамаарах жагсаалт"-д орсон эрүүл мэндийн ажилтан, эх барих-эмэгтэйчүүдэх баригч,хүүхэд,нярайн эмч,сувилагчид үндсэн цалингийн 10 хувьтай тэнцэх нэмэгдэл сар бүр авах шийдвэрийг Засгийн газар дөнгөж сая гаргалаа.

2. 2016 онд сүрьеэгийн эмч,мэргэжилтнүүдийн цалинг 30% нэмэхэд орхигдсон Сүрьеэгийн эмнэлэг, тасаг, амбулатори, тандалт судалгааны нэгжийн эмч,нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн,сувилагч,лаборатори болон рентген туяаны техникч, эм зүйч, ариутгагч, асрагч, үйлчлэгч нар 30 хувийн нэмэгдэл авах тогтоол гарлаа. Тэвчээртэй хүлээсэнд баярлалаа. Ингээд шат дараатай асуудлаа шийдээд явнаа. Засаг эрүүл мэндийн салбараа бүхий л талаар дэмжиж байгаад талархаж байна" гэжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү